Гёте сургууль маань 2002 онд үүсгэн байгуулагдаад, 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, алхам тутамдаа шинийг эрэлхийлэн, сайжирч өсөн дэвжиж байна. Бид сурагчдынхаа ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн өндөр хөөгжилтэй орнуудын оюутан сурагчдын түвшинд мөр зэрэгцэн суралцах боломжийг олгосоор ирсэн билээ.
Жил бүр манай сургуулийн төгсөгчдийн 50%-70% нь Герман хэлний элсэлтийн шалгалтад тэнцэж, Герман, Швейцарь, Австри зэрэг Европын орнуудад суралцдаг бөгөөд, DAAD-ын тэтгэлэгт жил бүр 1-5 төгсөгч шалгардаг юм. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн бусад оронд Герман хэлний хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудтай харьцуулахад маш өндөр үр дүнтэй үзүүлэлт юм.
Мөн манай сургууль гадаадын хөтөлбөрүүдийг судалсны эцэст Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдсэн ба уг хөтөлбөр нь Европын орнуудын сургалтын стандартад нийцдэг бөгөөд шалгалтын батламжийг Европын орнууд хүлээн зөвшөөрдөг төдийгүй сурагчдад олон талын мэдлэг олгож хөгжүүлдэг нь манай сургуулийн зорилгод нийцэж байгаа юм.
Герман, Австри, Швейцарь улсын их, дээд сургууль, коллежийн сургалт үнэ төлбөргүй байдаг билээ. Гёте сургуулийн онцлог, давуу тал нь бид сурагчдаа тусгайлан бэлтгэж, ХБНГУ-ын Гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн газрын “Герман хэлний Диплом №1, №2 (DSD-I, II)”-ын шалгалтад оруулж, амжилттай давсан төгсөгчид герман хэлний шалгалтгүйгээр дээрх орны их, дээд сургууль, коллежид элсэн орж, хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой болдог юм. Бид хамгийн чанартай боловсрол олгохыг эрхэм зорилгоо болгодог бөгөөд үр дүн нь ч гарч байна. Германы Засгийн газраас “DAAD” хөтөлбөрийнхөө хүрээнд жил бүр дэлхийн 140 орноос 80 сурагч шалгаруулан авч өөрийн их, дээд сургуульдаа үнэгүй сургаж, байр хоолны зардал болон стипенди өгдөг уламжлалтай. “Сурагчдын дэлхийн олимпиад” гэж болох энэ шалгалтад манай төгсөгчид өрсөлддөг бөгөөд одоогоор 11 сурагч шалгарч, ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцаж байна. Улаанбаатар хот, дүүргийн олимпиадад математик, монгол хэл, хими зэрэг хичээлээр байнга шалгарч, медаль хүртдэг юм. Сургалтыг чанарын өндөр түвшинд явуулахын тулд нэг ангид 25 илүү хүүхэд элсүүлэн сургадаггүй.Герман, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гёте” сургуулийг 2002 онд үүсгэн байгуулсан бөгөөд эрдэмтэн багш нар, амжилт бүтээл, алдар нэрээ дуурсгаж яваа үе үеийн төгсөгчид, сурагчид, ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд маань бидний амжилтын эзэд билээ. Бидний энэ амжилт багш хүний шургуу зүтгэл, эцэг эхийн дэмжлэг, хамтын ажиллагаа, сурагчдын маань сурч хөгжих тууштай эрмэлзлэлтэй салшгүй холбоотой юм. Та бүхний эрдмийн их аян тань дардан байж, амьдрлаа хийж бүтээсэн их үйлсээр чимж явахыг хүсэн ерөөе!Хүндэтгэсэн: Захирал П.Хажидмаа
Герман улсын оюуны хөрөнгө оруулалттай DSD хөтөлбөр
Герман хэлний А1, А2, DSDI, DSDII, түвшний хөтөлбөрийг дүүргэж, Герман, Швейцарь, Австри улсуудын их дээд сургуульд хэлний шалгалтгүй элсэн орох боломж бүрддэг.
Кембрижийн хөтөлбөртэй сургууль
Кембрижийн хөтөлбөр нь суралцагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн академик мэдлэг чадваруудыг олгохоос гадна их дээд сургуулиудад амжилттай сурах, ажлын байранд бүтээлчээр ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлдэг.
Үндэсний цөм хөтөлбөр
Үндэсний цөм хөтөлбөрийг стандартын дагуу хэрэгжүүлэхээс гадна нийгэм болон байгалийн ухааны хичээлийг сонгон судлах боломжтой.
“Гёте Театр” /Сурагчид Герман, Англи хэлээр дэлхийн сонгодог зохиолуудыг тоглож, жүжигчилсэн тайлан тоглолт хийдэг/
“Гёте Арт” /Хүүхдийн бие даан ажиллах, сэтгэх, уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор гар зургийн болон гар урлалын дугуйлан хичээллэдэг/
Хөгжмийн боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд: Морин хуур, найрал дуу, төгөлдөр хуур, орчин үеийн бүжиг
Спорт: Сагс, ВОЛЕЙБОЛ, шатар.
Бусад: Бүжиг, сургуулийн сонин, goethepreneur, IQ, илтгэр урлаг, зураг, математик, найрал дуу, ukulele, бишгүүр, төгөлдөр хуур, хийл, IT программчлал, сүлжмэл, уран хатгамал, зохион бүтээх, яруу найраг.