"Гёте" бүрэн дунд сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдсан. Герман, Кембриж, Монголын ЕБС-ийн хөтөлбөрүүдийг зэрэгцүүлэн хэрэгжүүлдэг. Бид сургалтын үйл ажиллагаа эрхлээд 20 жил болж байгаа бөгөөд жил бүрийн төгсөлтөөс Герман, Швейцарь, Австри, АНУ зэрэг гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцаж байна.
20 жилийн туршлагатай, мэргэжлийн чадварлаг багш, ажилтан, ажилчид Герман , Кембриж , Монголын ЕБС-ийн хөтөлбөрүүдийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж, чанартай сургалт, үйлчилгээг хүргэж байна.
- ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой.
- Герман хэлний АI, AII, BI түвшний шалгалт өгч, гэрчилгээ авна.
- DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэнэ.
- 1-р ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцана.
- ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана.
- Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад нь амралтаараа хамрагдах боломжтой.
- Сингапур улсын англи хэлний сургалтад хамрагдах боломжтой.
Бага анги өдөрт 5-с 6 цаг хичээллэнэ
Дунд 6-с 8 цаг хичээллэнэ
Ахлах 10-с 13 цаг хичээллэнэ
Герман хэлний шалгалтанд тэнцсэн тохиолдолд PAD, DAAD-ын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Герман улсын их сургуулиуд үнэгүй байдаг.
Сургуулийн автобус одоохондоо явдаггүй болно.
1-с 5 ангиуд Улсын үдийн хоолны хөтөлбөрийн хүрээнд хоол үнэгүй өгдөг. Бусад ангийн сурагчид манай цайны газраас SET MENU дээрх үнээр авна.
Бид 2025-2026 оны хичээлийн жилд бүх ангиудад элсэлт авч байна.
Бүртгэлийн хугацаа: 2025.01.29 – 2025.03.28 өдрийг дуустал
Цахим бүртгэлийн линк: https://forms.gle/ujFr6dXPgmBdMsud9
Цахим бүртгэл хийгдэж дууссаны дараа:
1. Танилцах ярилцлага: 2025.02.29-ны өдөр Гёте сургууль дээр /Жич: Цахимаар бүртгүүлсэн утасны дугаар руу бид ярилцлагын цагийг мэдэгдэх болно.
2. Ярилцлагад тэнцсэн сурагчдыг бэлтгэл ангид бүртгэнэ. Бэлтгэл анги 2025 оны 03 сарын сүүлчээр нийт 2 долоо хоног хичээллэх бөгөөд төлбөр 380,000 төгрөг.
3. Бэлтгэл ангийн сургалтын дараа 1-р ангид элсэн суралцах сурагчдын сургалтын гэрээг байгуулна.
Элсэлтэнд бүртгүүлэхэд үнэгүй.
Бага анги 15.000.000₮
Дунд анги 15.000.000₮
Ахлах анги 15.000.000₮
Нэг өрхийн 2 хүүхэд сурч байгаа бол сургалтын төлбөрийн нийт дүнгээс 5% /таван хувь/ 3 ба түүнээс дээш хүүхэд сурч байгаа бол 9% /есөн хувь/ -иар тус тус хөнгөлөлт эдлэх боломжтой.
Шинэ хичээлийн жилд суралцах төлбөрийн урьдчилгаа 30 хувийг 2025 оны 06-р сарын 01 дотор төлнө. Хугацаандаа урьдчилгаа төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээг цуцална. Уг сургалтын гэрээг сэргээх тохиолдолд “Шинэ элсэгчийн төлбөр”-өөр дахин гэрээ хийнэ.
Гэрээгээр тохирсон хугацаанд сургалтын төлбөрийн 70 хувийг 08 сарын 25-ны дотор төлнө.
Сургалтын менежер: 99350074 /Сургалтын менежер/
Сургуулийн ерөнхий үйл ажиллагаа: 99262508, 99108975
info@goetheschule.edu.mn
Заавал цаг авахгүйгээр элсэлтийн болон бусад сэдвээр уулзахаар бол заавал цаг авах шаардлагагүй. Утсаар хзээ ирж уулзах боломжтойгаа асуугаад ирж болно.
Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Намянжүгийн гудамж, Шөнийн захын замын эсрэг талд Гёте бүрэн дунд сургууль