2022.12.02
Олон Улсын Бүрэн Дунд Гёте сургуулийн ахлах ангийн сурагчид STEM-чадавхижуулах хөтөлбөрийн хүрээнд нөхөн үржихүйн боловсролын чиглэлээр “ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ”-аар бэлтгэгдэж, Дэлхийн ДОХ, ХДХВ-тэй тэмцэх өдрөөр үеийн хүүхдүүддээ сургалтыг зохион байгуулж амжилттай дуу хоолойгоо хүргэлээ.
Олон улсын эрх бүхий MARIE STOPES эмнэлэгтэй хамтарч ӨСВӨР НАСны буюу 9-12 дугаар ангийн сурагчидад чиглэсэн тухайн үйл ажиллагааг өртөөчилсөн байдлаар дараах сэдвийн хүрээнд зохион байгуулсан болно.
Сэдэв:
❖ БЗДХ, ХДХВ, ДОХ
❖ Бэлгэвч, түүний ач холбогдол
❖ Гэр бүл төлөвлөлт, Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл
❖ Өсвөр үе, шийдвэр гаргалт
❖ Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд
Бэлгийн боловсрол олгох зорилгоор “Тэгш байдлыг хангая, Хүн бүроролцьё, Халдварын тархалтыг зогсооё” уриан дор ахлах ангийн 150 гаруй хүүхдүүдийн дунд 5 сэдвээр сургалт явуулж мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ.
ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ НАР (ОУБД Гёте сургуулийн 12-р ангийн сурагчид)
MarieStopes нөхөн үржихүйн эмнэлэгт талархал илэрхийлье.
Цаашдын хамтын ажиллагаанд амжилтыг ерөөе.